• Өнөөдөр 2025-04-30

УСНЫ ГҮНЭЭС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ

2023-02-02,   318

         Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас хүйтний улиралд усны гүнээс эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Бүрэнтогтох сумын Эрчим  багийн нутаг Дэлгэрмөрөн гол Өндөр хясаа гэх газар зохион байгууллаа. 
 
     Дадлага сургууль алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, хөдөлмөр хамгааллын хувцас, уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийг шалгах ажиллагаагаар эхэлж,  2х2 харьцаатай цооног гарган усчин аврагчдыг 10-20 минутын хугацаатай усны гүнд шумбалт хийлгэлээ. Мөн нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх, хүйтэн орчинд биеэ дасгах, усны орон зайн мэдэгдэхүүнээ дээшлүүлж, мэргэжлийн ур чадвараа ахиулан харилцан туршлага солилцсон юм. Усчин аврагчид уснаас аврах багаж хэрэгсэл дээр бие даан болон багаар ажиллах дадлага эзэмшлээ.

УСНЫ ГҮНЭЭС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188