• Өнөөдөр 2025-04-30

Мөнгөн ус худалдан борлуулахаар завдсан хэргийг илрүүлжээ

2023-02-02,   581

             Мөнгөн ус худалдан борлуулахаар завдсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Экологийн цагдаагийн албанаас энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг улсын хилээр нууцаар нэвтрүүлэн бусдад их хэмжээний мөнгөөр худалдан борлуулах гэж байсан Г, Б нарын үйлдлийг илрүүлэн  хоёр кг мөнгөн усыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх иргэдийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах”  гэмт хэрэг юм. 
 
     Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн ус болон мөнгөн усны органик, органик бус нэгдлүүдийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн бодисын жагсаалт”-д оруулж, Байгаль орчны сайдын 2008 оны тушаалаар мөнгөн усыг ашигт малтмалын олборлолт, боловсруулалтад ашиглахыг хориглосон. Мөнгөн ус болон түүний нэгдэл агуулсан бодис нь хүрээлэн байгаа орчныг ноцтой бохирдуулж, хүн, мал, амьтны биед амьсгалын зам, арьс болон хоол хүнс, идэш, тэжээлээр дамжин нэвчин орж, амьсгалын тогтолцоо, нүд, арьс салстыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлж удаан хугацааны туршид хордуулдаг онцгой хортой бодис юм.
 
     Мөнгөн ус нь Дэлхийн хэмжээнд нэг сая гаруй химийн хорт аюултай бодис байдгаас хүн, амьтан, мал, байгаль орчинд үзүүлэх хортой чанараар зургаад эрэмбэлэгддэг бөгөөд хүний амьсгалын тогтолцоо, нүд, арьс салстыг хордуулж, төв мэдрэлийн системийг гэмтээж, удмын санд нөлөөлдөг химийн хорт аюултай бодис юм.

Мөнгөн ус худалдан борлуулахаар завдсан хэргийг илрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188