Сэтгүүлчдийг баривчилсантай холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга н.Отгонбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэгүүн.мн сайтын сэтүүлч Б.Анхбаяртай холбоотой асуудлаар та бүхэнд Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг хүргүүлэх гэж байна.Тухай асуудалд сэтгүүлчийн хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй. Зөвхөн тухайн иргэнтэй холбоотой асуудлыг бид шалгаж байна. Иргэн Б.Анхбаяр нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, саун, массажны газарт ажилладаг нэр бүхий эмэгтэйчүүдийн үйл ажиллагаанд шөнийн цагаар бичлэг хийсэн. Ингэхдээ тухайн дүрс бичлэгээ олон нийтэд тараана гэж удаа дараагийн үйлдлээр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болзошгүй баримт мэдээллийг цахим орчинд тарахаар сүрдүүлсэн байж болзошгүй үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн 17.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 2023 оны нэгдүгээр сарын 31-ны 21:10 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-т зааснаар сэжигтнийг хойшлуулашгүйгээр баривчилсан. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт Б.Анхбаярт холбогдуулан бусдын хууль ёсны эрх ашигт ноцтой хор хохирол учруулж болзошгүй үндэслэлээр хоёр эрүүгийн хэрэгт хоёр удаагийн үйлдэлд нь Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг тавиад, мөрдөн байцаалтын ажил явагдаж байна" гэв.
| ЦЕГ: Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Б.Анхбаярыг бусдын эд хөрөнгөд халдсан хэргээр баривчилсан |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |