• Өнөөдөр 2025-04-30

"Цахим нийгмийн даатгал" сэдвээр мэдээлэл өглөө

2023-02-01,   534

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох” зорилтын хүрээнд нийгмийн даатгалын 34 үйлчилгээнээс 24 үйлчилгээ (тухайлбал, цахим нийгмийн даатгалын дэвтэр, цахим тэтгэврийн дэвтэр, цахим эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын шимтгэлийн цахим тайлан, сайн дурын даатгалын цахим гэрээ гэх мэт)-г цахимжуулж, 12 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)-д холбоод байна.
 
    Цахим үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, нийгмийн даатгалын үйлчилгээг цахимжуулсан туршлагаа хуваалцах ажлыг зохион байгуулж байна.
 
        Энэ удаад  ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, ахлах мэргэжилтэн Ө.Бодьгэрэл нар Боловсрол, шинжлэх ухааны яамны албан хаагчдад “Нийгмийн даатгалын цахимжилт” сэдвээр мэдээлэл өглөө.  
 
Мэдээллийн цагт Боловсрол, шинжлэх ухааны яамны 70 гаруй албан хаагч оролцож, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд албан хаагчдад “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн баталгаажуулах үйлчилгээ үзүүлээ.
 

"Цахим нийгмийн даатгал" сэдвээр мэдээлэл өглөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188