• Өнөөдөр 2025-04-30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Элчин сайд бараалхлаа

2023-02-01,   306

         Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов үүрэгт ажлаа дуусгавар болгож, нутаг буцах болсонтойгоо холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав.
 
           Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд И.К.Азизовын Монгол Улсад ажилласан есөн жилийн хугацаанд Монгол, Оросын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглээд, цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүслээ.
 
         Элчин сайд И.К.Азизов хүлээн авч уулзсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд талархал илэрхийлж, хоёр орны Иж бүрэн  стратегийн түншлэлийн харилцаа цаашид ч гүнзгийрэн хөгжиж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд урагшилна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Элчин сайд бараалхлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188