• Өнөөдөр 2025-04-30

Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавина

2023-01-30,   333

      Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тухайлбал,
 
         Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Төсвийн хөрөнгө оруулалтын талаар авах арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг хангаж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах.
 
     “Хот хөгжлийн индекс” хэрэгжүүлэхтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй хамтран ажиллаж, хэрэгжүүлэх арга хэмжээ, мэдээ мэдээлэл шуурхай солилцож, ажлаа уялдуулж ажиллах.
     
         Нийслэлийн хэмжээнд Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа болон ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаа холбогдуулан иргэд, хүүхэд, багачуудын амгалан тайван байдлыг хангах, хулгай болон бусад төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудаа эрчимжүүлэх зэрэг үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгөв.

Хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд хяналт тавина
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188