• Өнөөдөр 2025-04-30

Монгол иргэний толгой руу алхаар цохисон ОХУ-ын иргэн шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хурал нь хойшилжээ

2023-01-30,   356

               ОХУ-ын иргэн Д нь манай улсын иргэн Г-ийн толгойн тус газарт алхаар цохиж гэмтээсэн хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 24-нд гарсан. Улмаар  Нийслэлийн прокурорын газраас уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, тус хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
 
10.1 дүгээр зүйл хүнийг алах: 1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
2.Хүнийг: 2.1.онц харгис хэрцгийгээр
 
Тэгвэл тус хэргийн шүүх хурал саяхан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасны дагуу шүүх хурлыг ирэх хоёрдугаар сарын 23-ны өдөр хүртэл хойшлуулжээ.
 
Хэргийн талаар эргэн сануулахад, 2022 оны есдүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн VII хорооны нутагт ОХУ-ын Буриад Улсын иргэн Д нь согтуугаар Монгол Улсын иргэн Г-ын толгой хэсэгт тодорхой шалтгаангүйгээр алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн байдаг. 

Монгол иргэний толгой руу алхаар цохисон ОХУ-ын иргэн шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хурал нь хойшилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-30 14:26:56
    2: Орос гөлөг цаазал
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188