• Өнөөдөр 2025-04-30

ЧЕХ УЛСАД СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙН ЦОГЦОС ОЛДЖЭЭ

2023-01-28,   603

       Чех улсын Ческа Липа хотод амьдарч байсан 30 орчим насны монгол эмэгтэй энэ сарын 26ены өдөр гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болсон хэрэг гарсан тухай бид мэдээлсэн.
 
         Тодруулбал, тус улсад ам бүл гурвуулаа нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, жирэмсэн эмэгтэй алга болоод 31 цаг өнгөрсөн учир өчигдөр Ческа Липа хотын цагдаа нар эрлийн баг гаргаж, тус улсад амьдардаг монголчуудын хамт эрэн хайх үйл ажиллагааг эхлүүлээд байсан юм. 
 
        Тэгвэл Ческа Липа хотын цагдаагийн газраас Монгол улсын иргэн 25 настай Ц 38 долоо хоногтой жирэмсэн/ эмэгтэйн цогцсыг сураггүй алга болсноос хойш 50 гаруй цагийн дараа буюу тус улсын цагаар 2023 оны нэгдүгээр сарын 27-ны 15:00 цагт олсон тухай мэдэгдэж, эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Цагдаагийн газраас урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийх аж.

ЧЕХ УЛСАД СУРАГГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙН ЦОГЦОС ОЛДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188