• Өнөөдөр 2025-04-30

АЧААНЫ МАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС НАС БАРЖЭЭ

2023-01-28,   473

           Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Гүн гашуун гэдэг газар ачааны машины араас суудлын тэрэг мөргөж хүн хавчуулагдсан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 26-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан.
 
           Аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиж Лексус РЭкс450 загварын суудлын автомашин, Норд бенз загварын ачааны автомашины хоосон чиргүүлийн араас мөргөж суудлын автомашины жолооч 50 настай, эрэгтэй Г эд ангид хавчуулагдаж нас барсныг хоёр цаг 21 минут ажиллаж цогцсыг гарган тус сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

АЧААНЫ МАШИНЫ АРААС МӨРГӨСНИЙ УЛМААС НАС БАРЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188