• Өнөөдөр 2024-03-29

Нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийг хууль бусаар ашиглажээ

2023-01-27,   219

          Иргэдийн цахим хаягийг тусгай программ ашиглан олзолж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг баривчилжээ. 
 
      Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын иргэн Г, Ж, Т, Ч нар нь бүлэглэн олон нийтийн сүлжээнд холбоос үүсгэх замаар нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар ашиглаж, улмаар сурталчилгаа явуулах, сэтгэгдэл бичих зэргээр ашигласан гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Иймд, цахим орчинд анхаарал татсан мэдээ мэдээлэл холбоос руу нэвтрэхгүй, ямар ч тохиолдолд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байж, цахим халдлагаас сэргийлэхийг зөвлөж байна. Хэрэв цахим гэмт хэрэгт өртсөн бол хугацаа алдалгүй цагдаагийн байгууллагад хандахыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

 


Нийт 4668 иргэний фэйсбүүк хаягийг хууль бусаар ашиглажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188