• Өнөөдөр 2025-04-30

Ц.БИЛЭГТСАЙХАН: Вакцин андуурч хийлгэсэн есөн хүний биеийн байдал тогтвортой, хэсэг газрын буглаа нь сайжирсан

2023-01-26,   346

      ХӨСҮТ-өөс томуугийн өвчлөлийн нөхцөл байдал, дархлаажуулалт болон ЕБС-ийн хичээл эхлэхтэй холбогдуулсан зөвлөмж, цагийн үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

        Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт нохойд хазуулсан есөн иргэнд галзуугийн эсрэг вакцин тарих ёстой атал андуурч сүрьеэгийн вакциныг 10-30 дахин их тунгаар хийсэн мэргэжлийн алдаа гарсан. Энэ есөн иргэн ХӨСҮТ-д эмнэлгийн тусламж авч байгаа. Есөн иргэний эмнэлзүйн байдалд дүн шинжилгээ хийх мэргэжлийн зөвлөх багийнхан ажиллаж байна. Зөвлөх багт дүрс оношилгоо, уушги, лабораторийн, хүүхдийн гэх мэт мэргэжлийн чиглэл тус бүрээр эмч нар багтсан. Зөвлөх эмч нарын багийнхан мэргэжлийн чиглэл тус бүрээр шинжилгээ, оношийг баталгаажуулах, эмнэлзүйн тусламж үйлчилгээг хүн хүний нас, эрүүл мэндийн онцлогт нийцүүлэн тооцох зэрэг үйл ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн. Есөн хүний биеийн байдал тогтвортой, хэсэг газрын буглаа нь орон нутгаас ирснээс хойш сайжирч байна. Элэгний зэрэг хавсарсан эмгэгт чиглэсэн эмчилгээг зөвлөх багийн удирдамжийн дагуу хийж байна. Энэ есөн хүний хоёр нь элэгний В, Д вирусийн халдвартай. Тиймээс хавсарсан эмгэгийг нь сэдрээхгүй байх тал дээр илүү анхаарал тавин эмчилгээг үргэлжлүүлж байна" гэв. 
 
  

Ц.БИЛЭГТСАЙХАН: Вакцин андуурч хийлгэсэн есөн хүний биеийн байдал тогтвортой, хэсэг газрын буглаа нь сайжирсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188