• Өнөөдөр 2025-04-30

11 аймгийн 22 сум цагаан зудтай байна

2023-01-26,   439

      Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 22 суманд цагаан зудтай, 13 аймгийн 44 сум зудархуу байдалтай байна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал,  Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Ховдын Алтай, Үенч, Булган, Говь-Алтайн Хөхморьт, Завханы Тэс, Баянхонгорын Жаргалант, Галуут, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Баян, Угтаалцайдам, Мөнгөнморьт, Улаанбаатарын Багануур, Сүхбаатарын Асгат, Халзан, Түмэнцогт, Хэнтийн Өмнөдэлгэр,  Хэрлэн (Өлзийт), Цэнхэрмандалд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай байгаа аж.
 
      Харин Баян-Өлгийн Алтай, Булган, Увсын Баруунтуруун, Хяргас, Малчин, Зүүнговь, Түргэн, Улаангом, Сагил, Өндөрхангай,  Завханы Баянтэс, Баянхайрхан, Цагаанчулуут, Архангайн Хангай, Баянхонгорын Эрдэнэцогт, Өвөрхангайн Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Есөнзүйл, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Цагаан-Үүр, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Хүдэр, Хушаат, Ерөө, Сүхбаатар, Улаанбаатарын Багануур, Төвийн Баянчандмань, Алтанбулаг, Заамар, Цээл, Батсүмбэр, Баянжаргалан, Зуунмод, Хэнтийн Жаргалтхаан, Баян-Овоо, Батширээт, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр (Гурванбаян), Сүхбаатарын Дарьганга, Онгон, Түвшинширээ, Наран, Дорнодын Сэргэлэн, Булганд зузаан цастайн улмаас зудархуу байдалтай байна гэж үнэлжээ.

11 аймгийн 22 сум цагаан зудтай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188