Дулаахан ордондоо улстөрчид нэгнийгээ хулгайд хардаад, өөд, уруугүй ууж, идээд “тарвалзаж” суухад, давхар, давхар мөстэй, зузаан цастай тайгын ууланд -40 хэмийн хүйтнийг ч үл ажран “Зэрлэг гахайдаа тэжээл өгнө” гээд 40 килограммын хужир үүрээд мацаж явах юм, манай хэдэн байгаль хамгаалагчид. Бүр гутлын түрийгээр татсан цастай гүн сүрлэг хөвчийн тайгад, зарим хэсгээрээ өвдөг давсан цасаар хучигдсан ойн бартаат замаар дээлтэй нь дээлтэйгээ, дээлгүй нь цамцтайгаа, мөчрөн таяг тулаад, хужир үүрээд инээд алдан, хөлсөө цувуулан алхахыг нь яана.
"Зэрлэг гахайд тэжээл хүргэхээр явж байж юунд ийм баяртай, жаргалтай байна вэ" гэж хэн нэгэн асууж мэдэх юм. Тэгвэл "Тэгэлгүй яах вэ, улаан тайгыг хамгаалах хүндэт үүргийг хүлээхдээ тэд амьтдыг нь хүртэл үр хүүхэд шигээ хайрлана гэж амласан болохоор тэр шүү дээ" гэж хариулмаар, өмнөөс нь бахархан өгүүлмээр. Байгалиа хамгаална гэдэг тайгын гүнд байгаа бүхнээс балга ч дутаалгүй хайрлан, хамгаалж, аюулгүй байдлыг нь сахина гэсэн үг.

Тэр л үүргээ биелүүлэхээр өгсөж яваа нь энэ шүү дээ. Түүнээс төрийн түшээд шиг индэр дээр гарч, “Эх орныхоо төлөө зүтгэнэ” гэж мянган сайхан амлалт өгчихөөд, нидэр дээрээ юу ч хийхгүй, наргигчид биш. Тайгын байгаль хамгаалагчид гэдэг дулаан гэртээ нэг өдөр ч тухтай суух эрхгүй байгаль руугаа сэтгэл нь тэмүүлж, санаа нь зовниж байдаг хүмүүс. Аглаг буйд уулсын чанадад амьдрах гэж тэмцэж, өсөн торних гэж бойжиж байгаа амьтдыг эх, эцэг шиг нь хайрлаж, аюулт бүхнээс хамгаалж, эрүүл энх өсөн торнихын их манаанд бат “байлдан” зогсдог.
Тиймдээ ч онгон дагшин байгалдаа эрх дураараа, юунд захирагдахгүй зөвхөн байгалийн хууль дүрмээрээ өсөж, өндийдөг биз ээ, тэд. Хүн амьтныг бэрх цагт ч ямархан хайрладгийг халуун сэтгэлт байгаль хамгаалагчдын хужир үүрэн алхах цуваа тод харуулж байна. Хөвч тайгын гүнд олон жил хамгаалж, олон болгосон зэрлэг гахайдаа хүрч, тэднийгээ цүдийтэл хооллочихоод буцах шиг баяр байхгүй болов уу, улаан тайгынханд. Ерөөс зэрлэг гахайдаа л тэжээл өгч, газрын хаанаас ч тэдэн рүүгээ л хүрч байвал хүйтэн жавар, хөр цасыг ч мартдаг аж. Үүгээрээ л тэд жинхэнэ эх орончид юм.
Хамгаалах үүрэг хүлээсэн тайгын халдашгүй дархан газар нутаг, уул даваа, гол горхи нь аюулгүй, амгалан тайван, үрэгдэл, хорогдолгүй байвал цаст талдаа хацраа хайруулсан ч халуу дүүгтэл ажиллаж, амьдарна. Хэнээс юу ч нэхэхгүй, хэнд ч гомдоллохгүй. Ийм л халуун сэтгэлтэй болохоор тэсэхэд бэрх хөвчийн тайгад байгаль хамгаалагч гэх хүндэд албыг хашихад тэнцээ биз ээ, тэд.

Улсын хамгаалалттай, сүр бараатай хүчит хөвчийн тайгыг хамгаалахад алхам бүрд тэднийг аюул, эрсдэл тосох ч юунаас ч айж, хулчийж, хугарч, бэргэдэггүй. Ямар ч үед тайгаа хамгаалах үүргээ биелүүлж байна гээд л давхиад орно. Үхэл, амьдралын завсарт алтан амь нь дэнжигнэнэ. Гэсэн ч бууж өгч, буцаж, амиа бодож байгаагүй л болов уу. Харин ч эрслэн үзэж, тэрслэн дайрсаар өдий хүрч яваа. Тиймдээ ч ажлаа хийж явахдаа мөс рүү цөмрөн орох, цасанд суух, шороон шуурганд нүүр нүдгүй шавхуурдуулж, хүйтэн бороонд хөөгдсөн ч юман чинээ бодохгүй. Магад "Юунд найдаж, итгэж, цаг хугацаа, он жилүүдээ бардаг юм бол, Хөвчийн тайгад ямар амьдрал байх вэ дээ" гэх нэгэн ч бий байх. Гэвч тэд тайгынхаа ууланд тааваараа байж, өөрсдийн гараар өсгөн үржүүлсэн, амьтдаа өндийн том болохыг харж, нэгнээ "явуулж", тулгарсан саад бэрхшээл, эрсдэлээ яриад инээлдээд сууж байхдаа л хамгийн жаргалтай байдаг.
Ер тэдний ажилдаа хандаж байгаа хандлага, юунаас ч үл ажрах тэнхээний дэргэд төрд шургалсан унтаа хэдэн төрийн түшээд, эрх мэдэлтнүүд суралцаасай, өөрсдөөсөө ичээсэй, тэдний бичлэгийг үзээсэй, ууланд очиж, бодит нөхцөлтэй танилцаасай. Жинхэнэ улаан гараараа хоёр хөлөөрөө явган гүйж байж л ажиллаж, амьдардагийн бодит жишээ нь ууланд байна. Эгэл борог байгаль хамгаалагчдын хөдөлмөр рүү тонгойж үзээд, анхаардаггүй юмаа гэхэд ядаж өөрсдийнхөө ажлыг л ялархалгүй, яамбагүй хийгээд сурчихвал...
| ӨВДӨГ ДАВСАН ЦАСТАЙ ХӨВЧ ТАЙГАД ХЭДЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ХУЖИР ҮҮРЭЭД АЛХАЖ БАЙХАД... |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |