• Өнөөдөр 2025-04-30

Нүүрсэнд дарагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

2023-01-25,   911

       Сэлэнгэ аймгийн Мандал сумын дулааны цахилгаан станцын уурын зуухны нүүрс буулгах хэсэгт вагоноос нүүрс буулгаж байгаад нэг ажилтан нүүрсэнд дарагдсан дуудлага өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-ны өдрийн 9:25 цагт тус газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид ирсэн.
 
    Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход дулааны станцын нүүрс буулгах хэсэгт ажиллаж байсан ажилтан Б нь вагон замын доод хэсэгт байрлах нунтаг нүүрсний бункер рүү хөл алдаж унан нүүрсэнд дарагдсан байдалтай байжээ. Алба хаагчид шуурхай ажиллаж, ажилтан Б-г нүүрсэн доороос эсэн мэнд гарган, сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нүүрсэнд дарагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188