• Өнөөдөр 2025-04-30

Н.НАМУУ: Уулзварын голд цагдаа байршуулж, замын хөдөлгөөн зохицуулдаг аргаас татгалзаж байгаа

2023-01-25,   316

Зайсангийн тойрууг нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулсан болон цаг үеийн асуудлаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл хийлээ.

                               Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Замын хөдөлгөөнд оролцож буй иргэд зохиомол түгжрэл бий болгож байна. Зохиомол түгжрэл нь автомашинаа нэгдүгээр эгнээнд тавьж орхих, урсгал сөрөх зэрэг шалтгаануудаас үүдэлтэй байна. Тиймээс уулзварын голд цагдаа байршуулж, замын хөдөлгөөн зохицуулдаг аргаас татгалзаж байгаа. Дээр дурдсан арга замын хөдөлгөөн зохицуулах арга нь хэт туйлширсан таталт хийдэг. Нэг цэгт төвлөрч, хөдөлгөөн зохицуулж байгаа нь бусад гудамж, уулзвараа үхмэл байдалд оруулж байгаа юм” гэв.

 

 


Н.НАМУУ: Уулзварын голд цагдаа байршуулж, замын хөдөлгөөн зохицуулдаг аргаас татгалзаж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188