Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр тус газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр “2007 онд Авлигатай тэмцэх газрыг анх байгуулагдахад байсан хүний нөөцийг одоогийн хүнтэй харьцуулахад 2.6 дахин өссөн байдаг. Тухайн үед шалгаж байсан хэргийн тоог өнөөдөр 2022 оныхтой харьцуулбал, 18 дахин, учирсан хохирлын хэмжээ 180 дахин өссөн байна. Тэгэхээр ачаалал өндөр, хүний нөөц тэр хэмжээгээр хангаж чадахгүй байгаа. Бидний хувьд УИХ-ын баталсан орон тоонд хүмүүсээ авч ажиллуулдаг” гэв.
Хурлын үеэр сэтгүүлчид мөн асуулт асууж, хариулт авлаа.
-2014-2011 оныг бодвол сүүлийн жилүүдэд авлигын индекс сайжирсан-
Нүүрсний хэрэгтэй холбогдуулан УИХ-ын таван гишүүн, тэр дундаа А.Адъяасүрэн гишүүний хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
-Саяхан нийслэлийн Прокурорын газраас мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан гэдгээ мэдэгдсэн. Бид тухайн хүнтэй шууд болон шууд бус байдлаар холбогдож, "Болзошгүй байна" гэх байдлаар нэр бүхий улстөрч, нөлөө бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгааг хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад, эрх бүхий албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий хүмүүст холбогдох авлигын гэмт хэргийг шалгаад, явж байгаа.
-Авлигын төсөөллийн индекс сүүлийн жилүүдэд хэвээрээ байгаад байгаа. Энэ тал дээр АТГ-аас ямар байр суурьтай байна вэ?
-Авлигын төсөөллийн индекс сайн, муу талтай. Сайн тал нь 1995 онд төсөөллийн индекс гарснаас хойш олон улсад авлигын хор хөнөөл, авлигын нөхцөл байдлыг оруулж ирснээрээ сайн талтай. Сөрөг тал нь гэвэл цэвэр төсөөлөл дээр суурилсан судалгаа учир улс орны авлигын нөхцөл байдлыг бодитоор нь үнэлж, дүгнэхэд учир дутагдалтай байдаг. Харин 2004-2011 оны үеийн үзүүлэлтийг бодвол манай авлигын индекс сайжирсан байгаа. Хамгийн муу үзүүлэлт гарч байсан он бол 2010, 2011, 2012 он байдаг.
| Ц.ШИНЭБАЯР: Яллагдагчаар татсан нэр бүхий улстөрчдийн хамаарал бүхий хүмүүсийг шалгаж байгаа |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |