• Өнөөдөр 2025-04-30

АТГ-аас 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа

2023-01-25,   247

   АТГ авлигын эсрэг хууль, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх холбогдох байгууллага, стратеги төлөвлөгөө 2022 онд дэвшүүлсэн ажлын зорилтыг ханган биелүүлэх чиглэлээр дараах ажлыг  хийж хэрэгжүүллээ.

Олон нийтэд чиглэсэн арга хэмжээний хүрээнд:

  • Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, дүрэм журамд дүн шинжилгээ хийх, хянах
  • Авлигын шалтгаан нөхцөлийг арилгах
  • Соён гэгээрүүлэх контент бүтээх
  • Гадаад харилцаа, хамтын ажилгааны талаар хэлэлцүүлэг, уулзалт хийсэн.
  • Нийслэл, дүүргийн иргэний танхим, хууль зүйн туслалцааны төвүүдтэй хамтран иргэдэд ажлын хэсгийн хууль, тогтоомжийг сурчтлах , зөвлөгөө өгч ажилласан.
  • Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан нийтийн хөл бөмбөгийн тэмцээнд хамтран оролцож, “Зөв шүүлт, шударга тоглоё”  иргэдэд зориулсан соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
  • ЦХХХЯ-тай хамтран “Хүнд сурталгүй цахим үйлчилгээ өдрүүд” арга хэмжээ,
  • Нийслэлийн болон орон нутгийн ЕБС-д чиглэсэн шударга ёсны төлөө чиглэсэн үйл ажиллагааг эхлүүлсэн.
  • Олон улсын найрамдал зуслантай хамтран “Шударга байх хамгийн гоё” өдөрлөг
  • Их, дээд сургуулиудад чиглэсэн “Таны эрх, таны оролцоо”, “Залуучууд авлигыг тэвчихгүй” аянг тус тус зохион байгууллаа. Эдгээр үйл ажиллагаанд давхардсан тоогоор нэг сая нэг зуун хүн хамрагдсан.

Сургалт арга зүйн чиглэлээр:

  • Авлигын сургалтыг 340 удаа зохион байгуулж, 62 мянга 77 хүнийг хамруулсан.
  • Тусгайлан бэлтгэдсэн 439 сургагч багш 278 удаагийн сургалтыг зохион байгуулсан.

 


АТГ-аас 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188