• Өнөөдөр 2025-04-30

Есөн настай хүүхэд чарганаас унаж амиа алджээ

2023-01-25,   466

         Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулан орчимд өчигдөр есөн настай хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтэж, нас барсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.Тодруулбал, Бага насны хүүхэд чаргаар гулгаж байхдаа шон мөргөж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүүхэд цана чарганаас унаж, бэртэх тохиолдол нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж буй. Сүүлийн таван жилд уналтын шалтгаант өвчлөл 0-9 насны хүүхдийн дунд хамгийн өндөр байгаа бөгөөд унаж бэртэж байгаа тохиолдлын 38.8 хувь нь гэртээ болон гэрийнхээ ойролцоо байна.
 
      Өвлийн улиралд чөлөөт цагаа өнгөрүүлдэг зориулалтын цанын бааз хомс тул иргэд Богдхан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармагийн орчмын уул руу гарч, хүүхдүүдээ цана, чаргаар гулгуулдаг. 
Цана, чаргаар гулгахдаа анхааралтай байхыг албаныхан анхааруулж байна. Үүнд:
 
Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
 
Замын голд зогссон бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй зам чөлөөлөх.
 
Чаргаар гулгахдаа байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх.
 
Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
 
Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх.
 
Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах.
 
Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй.
 
Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. 

Есөн настай хүүхэд чарганаас унаж амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188