• Өнөөдөр 2025-04-30

Дөрвөн настай хүүхэд хоёр хөлөө тайруулахаар болжээ

2023-01-24,   1104

ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн тасгийн эрхлэгч Ц.Нарантунгалаг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

    Тэрбээр “Хүйтний эрч чангарч байгаатай холбоотой хүүхдүүд гар хөлөө хөлдөөх, хайруулах тохиолдол их гарч байгааг онцгойлон анхааруулж байна.  Иймээс эцэг, эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байна.

        Малд явж байгаад хоёр гарын найман хурууг хөлдөөсөн тохиолдол гарсан. Өнгөц хөлдөлттэй байсан ч энэ хүүхэд алсдаа өсөлтийн бүс гэмтсэнтэй холбоотойгоор гар хуруу өсөхгүй, томрохгүй байх магадлалтай. Тэгвэл өчигдөр гэртээ харгалзах хүнгүй байсан дөрвөн настай хүүхэд ээжийгээ хайж гэрээсээ гарсан. Улмаар хөлийн хуруугаа хөлдөөж, хоёр хөлөө тайруулахад хүрсэн” гэлээ.

 

 


Дөрвөн настай хүүхэд хоёр хөлөө тайруулахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188