• Өнөөдөр 2025-04-30

Нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай байна

2023-01-24,   310

        Манай улсын нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, есөн аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байна. Аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2 хувь, тэжээлийн 40 хувь зарцуулагдаж, 14.2 мянган тонн өвс, зургаан мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа аж.

       Түүнчлэн он гарсаар 68.521 толгой мал хорогдсон нь өмнөх долоо хоногоос 26.441 толгойгоор нэмэгджээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Архангай, Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан аймгууд байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188