• Өнөөдөр 2025-05-19

Завхан аймагт 50 хэм хүйтэн хоножээ

2023-01-23,   432

      Завхан аймгийн Баянтэс суманд  өнгөрсөн шөнө -50 градус хүрч хүйтэн хоножээ. Улаанбаатар хотын төв хэсгээр -35 градус, Туул голын дагууд -41 градус хүйтэн хонов.
 
     Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхон, Сүхбаатар, Ерөө, Түшиг, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хүдэр, Бугант, Хушаат сумын нутгаар -40-46 градус хүйтэн хонолоо. Дундговь аймгийн нутгаар -31-36 градус хүйтэн хоножээ. Хамгийн хүйтэн нь Цагаандэлгэрт -36 градус, хамгийн дулаан нь Гурвансайханд -31 градус хүйтэн байв.
 
     Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна. Харин энэ сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр нэгдүгээр сарын 25-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг суларна.
 
Эх сурвалж: ЦУОШГ

Завхан аймагт 50 хэм хүйтэн хоножээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188