• Өнөөдөр 2025-04-30

“Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” хэрэгжлээ

2023-01-21,   325

     Зам, тээврийн хөгжлийн яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА)  хамтран “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийг 2019 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Уг төсөл нь энэ оны хоёрдугаар сард дуусаж байгаатай холбоотойгоор төслийн үр дүнг тайлагнах техникийн семинар  боллоо.
 
     Зам,тээврийн хөгжлийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тус техникийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажилласан хоёр талын инженер, техникийн болон төслийн ажилчдад талархал илэрхийллээ.
 
       Тус төслөөр нэгдүгээрт, 2021 онд асфальтбетон хучилт, дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын стандартыг боловсруулж батлуулсан. Мөн цементбетон хучилтын зөвлөмжийн төслийг боловсруулсан.
 
      Хоёрдугаарт, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын төв лабораторид нийт 30 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, холбогдох сургалтуудыг явуулсан байна. Загвар төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай материалын туршилт гүйцэтгэж, үр дүнг нь эрдэм шинжилгээний өгүүллэг болгон нийтлүүлсэн юм.
 
         Гуравдугаарт, монгол орны замд нийтлэг тохиолддог хөндлөн хагарал, дугуйн мөрний ховилын эвдрэлд чиглэсэн хучилтын хийц, орц найрлагыг бодитоор зам дээр туршиж, үнэлэх загвар төслийг 2021 онд Налайх-Чойрын замд, 2022 онд нийслэлийн замд тус тус хэрэгжүүлээд байна.
 

“Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” хэрэгжлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188