• Өнөөдөр 2025-04-30

Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй харьяа газруудын удирдлага, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзаж тулгамдаж асуудлыг хэлэлцлээ

2023-01-21,   224

Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй харьяа газруудын удирдлага, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзаж тулгамдаж асуудлыг хэлэлцлээ. Уулзалтад Булган аймгийн БОАЖГ, Хялганат тосгон дахь “Сум дундын ойн анги”, Булган суман дахь “Сум дундын ойн анги, Хутаг-Өндөр суман дахь “Сум дундын ойн анги”, Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын захиргаа, Хөгнө тарнийн байгалийн нөөц газрын захиргаа, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, Хануй голын сав газрын захиргааны удирдлага албан хаагчид оролцож дараах асуудлыг тавив.
 
Үүнд:
 
  • - Албан хаагчдын нийгмийн асуудал , цалингийн нэмэгдэл бусад төрийн албан хаагчдаас ялгавартай нэмэгдэж байгаа тухай;
  • - Гаднын улс орны туршлага судлах, гадаад харилцааг өргөжүүлэх;
  • - Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, дутагдлыг арилгах;
  • - Мод тарих газар олголтын тухай;
  • - Мэргэжил дээшлүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн мэргэжилтэн, судлаачдаас сургалт авах хүсэлтийг тавив.
 
Тулгамдаж буй асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг, Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа нарт үүрэг болгов.

Булган аймагт үйл ажиллагаа явуулж буй харьяа газруудын удирдлага, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзаж тулгамдаж асуудлыг хэлэлцлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188