Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 18 мянган аж ахуйн нэгж, 30 орчим мянган иргэн оролцож, ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайн цас, мөсийг арилгаснаас гадна халтиргаа гулгаа ихтэй нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замыг цэвэрлэсэн юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа: Өнгөрсөн хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой алдаа дутагдлууд гарсан. Зарим зам, талбайн цэвэрлэгээ хангалтгүйн улмаас халтиргаа гулгаатай холбоотой асуудлууд үүссэн. Тиймээс УБЗАА-наас зарладаг худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг урьж байна. Техник, тоног төхөөрөмж болон хүний нөөцийн хүчин чадлын хувьд шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүд хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Хуульд төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж ажиллах тухай заалтууд ч бий. Тиймээс төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хот, нийтийн аж ахуйн ажилд оролцох бүрэн боломжтой. Жишээлбэл, Гачууртын аль нэг аманд үүссэн хур хогийг шийдвэрлэхэд НЗДТГ, УБЗАА-наас заавал удирдан зохион байгуулж, оролцох шаардлагагүй. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид төсвийг нь хуваарилдаг тогтолцоо руу шилжинэ. Аливаа асуудлыг эрхэлж буй орон нутаг төсвөө өөрөө зарцуулах бүрэн боломжийг нь олгох хэрэгтэй. Хог цэвэрлэгээ, халтиргаа гулгаа, эзэнгүй нохой, мууртай холбоотой асуудлууд гарч ирэхэд дан ганц НЗДТГ, УБЗАА-наас шийдвэр гаргаж ажиллахад хугацаа алдана. Төрийн ажлыг иргэдэд хурдан, шуурхай хүргэхийн тулд зарим төсвөө орон нутаг руу шилжүүлэх чиглэлтэйгээр ажиллана. Тиймээс төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллах шаардлагатай байна. Мөн илүү технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлнэ” хэмээв.
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн 13 сая ам метр талбайг УБЗАА, Хот тохижилтын газраас хариуцан цэвэрлэдэг. Гэвч зарим гэр хорооллын бүсийн авто зам, явган замууд цэвэрлэгээ, үйлчилгээ хийх хуваарьт ордоггүй байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, цэвэрлэгээг хурдан, шуурхай явуулахын тулд хувийн аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллах санаачилгыг УБЗАА-наас ийнхүү гаргаад байна
Цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангахдаа захиргааны аргаар зохион байгуулахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй 18 мянга гаруй аж ахуйн нэгжид хуулиараа хүлээсэн үүрэг гэж бий. Тиймээс аж ахуй нэгжүүд хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаасай. Мөн Сүхбаатар дүүргийн хувьд аж ахуй нэгжүүдийн орчин тойрны 50 метрийн зураглалыг гаргасан. Бусад дүүрэг ч энэ зураглалыг гаргаж, эзэнжүүлэх ажлыг хийж байгаа. Түүнчлэн урамшууллын системтэй болгох асуудлыг судалж байна. Цэвэрлэгээндээ идэвхтэй хамрагдаж, УБЗАА-наас зохион байгуулсан ажилд идэвхтэй оролцож буй аж ахуйн нэгжүүдээ бүртгэн, оноо цуглуулах байдлаар урамшуулан, дэмжих талаар санаачилга гаргаад байгаа.Их цэвэрлэгээний үеэр оюутан, залуус маань идэвхтэй оролцдог. Тиймээс цэвэрлэгээнд оролцсон оюутнуудад цагийн хөлс олгон, урамшуулдаг болох хэрэгтэй. Үүнийг Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газартай хамтран судалж, боломжит хувилбаруудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Түүхий нүүрс хэрэглэдэг зуухнуудыг үе шаттайгаар хийн түлш рүү шилжүүлнэ
Улаанбаатар хотод 2018 оноос өмнө 3000 гаруй уурын зуух байсан. Эдгээр уурын зуухнуудыг үе шаттайгаар буулгаж, газ ашиглах, төвийн шугамд холбох арга хэмжээг авсан байна. 2019 онд 6-12 кВт-ын хүчин чадалтай 2226 уурын зуухыг буулгасан. Мөн 100-аас дээш кВт-тай 600 гаруй уурын зуух буулгажээ. Одоо 70 байршилд уурын зуух байгаа бөгөөд идэвхтэй ажилладаг 50 зуух бий. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Эдгээр зуух хуучны технологитой тул түүхий нүүрс хэрэглэж байгаа. Улаанбаатарыг тойрсон холын бүсүүд буюу Морингийн даваа, Шувуун фабрик, Гачуурт зэрэгт байрладаг бөгөөд түүхий нүүрсийг ашиглахдаа шигшиж, ангилан хэрэглэдэг. Ингэж ангилсан эрчим хүчний нүүрсийг Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцад ашигладаг. Мөн түүхий нүүрс түлж буй бүх зууханд утаа баригчийг суурилуулан, нойтон, хуурай шүүгч суулгасан. Эдгээр зуухыг үе шаттайгаар хийн түлш рүү шилжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллахаар ярилцаж байна” хэмээлээ.
Худалдан авах давс, бодисоо тогтмол шинжлүүлдэг тогтолцоо руу шилжинэ
Хэвлэлийн хурлын төгсгөлд давс, бодисын найрлагатай холбоотой асуултад хариулт өгсөн юм. Тодруулбал, хог хаягдал ихтэй, шороог нь шүүгээгүй, эсвэл гүехэн газраас шүүсэн буюу мөстсөн давс нийлүүлсэн гэж УБЗАА-наас үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор давс нийлүүлсэн компаниуд руу бичиг явуулсан байна. Хэрвээ эдгээр компанийн зүгээс яаралтай арга хэмжээ авахгүй бол гэрээг цуцалж, хохирлыг нөхөн төлүүлэх талаар албан бичигт дурджээ. Мөн УБЗАА-наас Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах хүсэлт гаргасан аж. “Өмнө нь тендерт шалгарсан л бол нийлүүлж буй бүтээгдэхүүнийг нь шинжлэлгүйгээр хүлээж авдаг байсан. Одоо уг тогтолцоог халж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлогдсон, баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ” хэмээн албаныхан онцоллоо.
| Хот, нийтийн аж ахуйн ажилд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |