Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалан, хэв журам сахиулах хүндтэй үүргийг гүйцэтгэдэг нийслэлийн цагдаа, дотоодын цэргийн 25 алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах батламж гардууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улс орныхоо тусгаар тогтнол, эв нэгдлийг хамгаалж, хэв журмыг сахиулах хүндтэй, амаргүй албанд зүтгэдэг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд нийслэлийн удирдлага онцгой анхаардаг, цаашид ч тэднийхээ өсөн дэвжих нөхцөл бололцоог дэмжинэ. Хэцүү цаг үед ачааны хүндийг үүрдэг цагдаагийн албаны боловсон хүчин чадавхжиж, чадварлаг олон залуугаар эгнээгээ тэлнэ гэдэгт итгэж байна. Төр, түмнийхээ төлөө зүтгэх үйлсэд нь амжилт хүсье” хэмээн онцолсон юм.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын /НЦУГ/ дэд бөгөөд захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав:
Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг ийнхүү шийдэж, орон сууцтай болгож байгаа нийслэлийн удирдлагад маш их талархаж байна. Бид Нийслэлийн Цагдаагийн удирдах газар олон жил идэвх зүтгэлтэй ажилласан 25 хүнд түрээслээд өмчлөх орон сууцны батламж өнөөдөр гардууллаа. Өмнө нь жилдээ таваас хэтрэхгүй алба хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцны төсөлд хамруулдаг байсан хэмээв.
НЦУГ-ын Шөнийн эргүүлийн хэлтсийн жолооч цагдаа Г.Баттулга:
-Цагдаагийн байгууллагад ажиллаад найман жил болж байна. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Орон сууцтай болох сайхан мэдээг өчигдөр сонссон. Ажилчид, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг ийнхүү шийдэж байгаад үнэхээр талархаж байна. Гэр бүлдээ санаа зоволгүй ажлаа илүү урамтай, сайн хийх боломж бүрдэж байна гэв.
НЦУГ-ын үйлчлэгч Б.Гансүх:
-Сүүлийн есөн жил байгууллагадаа ажиллаж байна. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Орон сууцанд орох мэдээг сонсоод гэр бүлийнхэн маань хамгийн их баярласан. Нөхөр маань өглөө хүргэж ирээд, одоо ч батламжаа аваад гарч ирэхийг минь гадаа хүлээж байгаа. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж байгаа удирдлагадаа, мөн Нийслэлийн Засаг даргад баярлалаа. Ажлаа урамтай, сайн хийх болно гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ж.Бат-Эрдэнэ:
-Цагдаагийн байгууллагад 2012 оноос хойш ажиллаж байна. Баянзүрх дүүрэгт эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Орон сууцанд орох мэдээг тэд маань маш их баярлаж хүлээн авсан. Албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэсний минь шагнал гэж бодож байна. Алба хаагч нар, залуустаа хандаж нэгэнт зориод орсон албаа сайн хашаарай, амьдралд сайхан зүйлс тохиолддог шүү гэж хэлмээр байна хэмээлээ.
| Цагдаагийн алба хаагчдад орон сууцны батламж гардууллаа |
|
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |