• Өнөөдөр 2025-04-30

Гэртээ цус харвасан өндөр настанг Онцгой байдлын албан хаагчид цонхоор нь орж, аварчээ

2023-01-19,   384

        Гэртээ бие нь муудаж хаалгаа тайлахгүй байсан өндөр настныг Онцгой байдлын албан хаагчид дээд айлынх нь цонхоор дамжин гэрт нь орж аварчээ. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хороонд өндөр настай хүн хаалгаа онгойлгож чадахгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газар хүлээн авчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн алба хаагчид тухайн газарт очиход, 75 настай иргэн Б гэртээ цус харвасан байдалтай ухаан алдсан байсныг дөрвөн давхрын цонхоор дамжин орж хаалгыг онгойлгон нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
 
Эх сурвалж: ОБЕГ

Гэртээ цус харвасан өндөр настанг Онцгой байдлын албан хаагчид цонхоор нь орж, аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188