• Өнөөдөр 2025-04-30

Хоёр сартай хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн ховор тохиолдол гажиг засах мэс засал хийжээ

2023-01-18,   222

    Цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь өдөрт 1-2 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг, хоёр хүүхэд тутмын нэг нь садар самууныг сурталчилсан мэдээллийг байнга хардаг гэжээ. Мөн тэдний 82 хувь нь зүй бус утгатай зурвас и-мэйлийг фейсбүүк хэрэглэгчдээс авч байсан, эцэг эхчүүдийн 95 хувьд нь энэ төрлийн сөрөг мэдээллийг хянах, хязгаарлах программ хангамжийн ур чадвар байхгүйгээс 93 хувь нь хүүхдээ цахим дарамтад өртөж байсан тухай дурдсан байна.
 
    Иймд олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний эрхийн байгууллагын дуу хоолойг уг асуудалд тусгах цахим орчин дахь зохицуулалтгүй контентын урсгалаас хүний эрхийн зөрчилтэй агуулгыг олон улсын жишигт нийцүүлэн хуулийн хүрээнд ялгах, хариу арга хэмжээ авах орчин бүрдүүлэх шаардлагатайг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллах үеэрээ тэмдэглэв.
 
    Цагдаагийн байгууллагын мэдээллээр өнгөрсөн онд цахим орчинд 8563 гэмт хэрэг үйлдэгджээ. Үүнээс залилах, худал мэдээлэл тараах, кибер орчинд хууль бусаар халдах, хулгайлах, заналхийлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, хөрөнгө завших, хувь хүний нууцад халдах гэмт хэрэг дийлэнх хэсгийг нь эзэлсэн байна. 

Хоёр сартай хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн ховор тохиолдол гажиг засах мэс засал хийжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188