Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр “АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банктай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингээд 43 хэрэгт хэрэг бүртгэл нээж, 15 хэрэгт Эрүүгийн хэрэг бүртгэл нээж, яллагдагчаар татсан. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой 463 хавтаст хэрэг буюу 15750 хуудастай хэргийг хянасан байна. Ингэхдээ 72 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэмт хэрэгт хамтран оролцсон байдлыг бүрэн тодорхойлсон учир яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан. Хөгжлийн банкны хэрэгт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, хахуул авах, өгөх, нотлох баримт хуурамчаар үйлдэх, санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх гэмт хэргийг 80 хүнд холбогдуулан шалгаж байгаа. Тухайлбал, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Г.Дөлгөөн, Хөгжлийн банкны дэд захирал асан Я.Сод-Эрдэнэ, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын хэлтсийн захирлаар ажиллаж байсан Д.Ринчиндорж нарт холбогдох хэргийг прокуророос тусгаарлаж авч үлдсэн талаар олон нийтийн сүлжээгээр гарсан. Үүнтэй холбоотой тайлбар хэлэхэд, Дээрх нэр дурдсан хүмүүс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж буй эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан. АТГ-ын Хөгжлийн банкны хэргийг шалгаж байгаа мөрдөгч дээрх нэр дурдсан хүмүүсийг Эрүүгийн хэргээс тусгаарлах саналыг прокурорт хүргүүлсэн. Ингээд прокурорын газраас Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ, Д.Ринчиндорж нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах ажиллагааг нэгтгэж, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгаа” гэв.
| АТГ-ын мөрдөгч Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Г.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ, Д.Ринчиндорж нарыг прокуророос тусгаарлах санал гаргасан |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |