Сураггүй болсон 57 настай иргэн эсэн мэнд олджээ. Тодруулбал, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Цэцээ гүнийн оргил гэх газар өчигдөр 11:00 цагийн орчим иргэн Г Улаанбаатар хотоос Төв аймгийн Зуунмод суманд замын унаагаар очоод, Зуунмод сумаас Богд хан уулын Цэцээ гүн оргилын чиглэлд алхалт хийсэн бөгөөд охин У руу утсаар холбогдсоноос хойш сураггүй болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Манзуширын хийд гэх газраас, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2:01 цагт Төр хурхын гэх газраас нийслэлийн Баянгол дүүргийн иргэн 57 настай Г-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад өнөөдөр 5:17 цагт тухайн иргэн төөрч Скай ресор” цанын бааз дээр өөрөө эсэн мэнд ирсэн тухай ар гэрийнхэнтэйгээ утсаар ярьж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
Сураггүй алга болсон 57 настай иргэн эсэн мэнд олджээ |
|
2025-04-30 21:00:00
2025-04-30 20:37:11
2025-04-30 13:13:56
2025-04-30 12:58:33
2025-04-30 12:41:42
2025-04-30 12:37:44
2025-04-30 12:24:44
2025-04-30 10:42:57
2025-04-30 10:34:32
2025-04-30 10:31:14
2025-04-30 10:11:34
2025-04-30 10:04:45
2025-04-30 09:57:25
2025-04-30 09:46:19
2025-04-30 09:11:30
2025-04-30 08:48:04
2025-04-30 08:13:17
2025-04-30 08:07:18
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 07:00:00
2025-04-30 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |