• Өнөөдөр 2025-04-30

Г.Очир-Эрдэнэ хүүгийн хавдар дахин үсэрхийлж, эмчлүүлэхээр Турк Улсыг зорьжээ

2023-01-16,   318

           "Uvertura" хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Г.Очир-Эрдэнэ цусны цагаан эсийн хорт хавдраар өвдөж, Турк улсад нэг жил зургаан сарын хугацаанд эмчлүүлээд өнгөрсөн оны наймдугаар сард эх орондоо ирсэн. Тэгвэл түүний биеийн байдал сайжирч байсан ч хавдар нь дахин үсэрхийлсэн байна. Тиймээс яаралтай Турк улс руу буцсан бөгөөд дахин шинжилгээ өгч хавдар нь тархиндаа үсэрхийлсэн гэх хариуг сонсжээ. Өмнө нь түүний эмчилгээний зардалд хагас тэрбум гаруй төгрөг шаардлагатай болж хандивын аян зарлаад байсан юм. Тэгвэл энэ удаад ч түүний эмчилгээний зардалд их хэмжээний мөнгө шаардлагатай тул ард түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хүсжээ.

Г.Очир-Эрдэнэ хүүгийн хавдар дахин үсэрхийлж, эмчлүүлэхээр Турк Улсыг зорьжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188