• Өнөөдөр 2025-04-30

"Хөвсгөлд зочлох жил"-ийн хүрээнд дараах арга хэмжээ зохион байгуулагдана

2023-01-16,   408

   Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг зарлаж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон.

Энэ хүрээнд Хөвсгөл аймаг 2023 оныг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "Хөвсгөлд зочлох жил" болгон зарлаж, нээлтээ өнгөрөгч амралтын өдрүүдэд хийлээ.

Хөвсгөл аймаг 2023 онд:

  • Хоёрдугаар сард дархадын хотгорын өвлийн үзэсгэлэнт байгальд болдог "Цас-цааны баяр",
  • Гуравдугаар сард "Хөх сувд" мөсний баяр, Чандмань-Өндөр суманд Алунгоо эхийн сургаалын баяр,
  • Тавдугаар сард "Даль цэцгийн баяр",
  • Долдугаар сард "Сарлаг" наадам, "Монгол бөхийн баяр"
  • Бусад: Цаатан фестиваль, Монгол бөхийн баяр, Тэсийн голын Монголчууд зэрэг эвэнт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 


"Хөвсгөлд зочлох жил"-ийн хүрээнд дараах арга хэмжээ зохион байгуулагдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188