НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний комисс (МҮК)-ын гишүүдийн 2022 оны тайлангийн хурал энэ оны 1 дүгээр сарын 13-ны өдөр болов. Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг хурлыг нээж үг хэлэхдээ 2022 онд Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч, бодит үр дүн гарсан чухал жил болж өнгөрснийг цохон тэмдэглэв.
Тэрбээр Монгол Улс ЮНЕСКО-д нэгдсэний 60 жилийн ой өнгөрсөн онд тохиож, энэ хүрээнд тус байгууллагын Ерөнхий захирал Одри Азулейг Монголд айлчлуулсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг ахиулах, ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд манай улсын оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд, ирэх жилүүдэд илүү оновчтой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, ил тод байдлыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх, өгөөж нь иргэдэд, нийгэмд бодитойгоор хүрэх, гадаад бодлогын нэг цонхны бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өрнүүлэх талаар МҮК-ын гишүүд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шинжлэх ухааны академи, МОНЦАМЭ агентлаг, Монголын үндэсний номын сан зэрэг хүрэлцэн ирсэн байгууллагын төлөөлөлтэй санал солилцов.
Сайд Б.Батцэцэг 2023 онд МҮК-ын үндэсний хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, ЮНЕСКО-гийн конвенц, Засгийн газар хоорондын хороодын үйл ажиллагаанд дахь манай улсын оролцоог эрчимжүүлэх, тус байгууллагаар дамжуулан улсаа сурталчлан таниулах, ЮНЕСКО-гийн хороо, хөтөлбөрт Монгол Улсын түүхэн дурсгалт, байгалийн цогцолбор газар, түүхэн баримт бүртгүүлэх зэрэг асуудлыг онцгойлон анхаарч, нягт уялдаа холбоотой хамтран ажиллахыг холбогдох салбарын яам, түнш байгууллагуудад уриалав.
Тайлангийн хурлын үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан тус комиссын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, комиссын гишүүд 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөлд илүү үр дүнд чиглэсэн, бодитой ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар саналаа илэрхийлж, эцэслэн батлахаар тогтов.
| Юнеско-гийн монголын үндэсний комиссын гишүүдийн 2022 оны тайлангийн хурал болов |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |