• Өнөөдөр 2025-05-01

Булган боомтыг Бямба, Ням гарагт ажиллуулна

2023-01-15,   215

     Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа болон бусад албаны хүмүүс өнөөдөр Ховд аймаг дахь Булган боомтод ажиллалаа.   
     Тус боомтоор он гарснаас хойш нийт 988 тээврийн хэрэгсэл нэвтрээд байгаа бөгөөд зорчигчийн хөл хөдөлгөөнийг энэ сарын 9-нөөс нээснээр 3 улсын нийт 1029 зорчирч дамжин өнгөрчээ.
 
       Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Булган боомт цар тахлын нөхцөл байдалд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдсөнөөр өнгөрсөн хугацаанд боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн. Ялангуяа Замын-Үүдийн боомт хаалттай байссан өнгөрсөн 1 жилийн хугацаанд ганц ч өдөр амралтгүй ажиллаж, улсын төсөвт 66 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Иймд Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн ажлын хүрээнд цаашид ч амралтын өдөр гэлтгүй ажиллуулж, боомтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой байна” гэлээ.
 
           Засгийн газрын зүгээс тус боомтыг өргөтгөж, Шинэ гарц боомт барих ажлыг эрчимжүүлж буй. Тус боомтыг дөрвөн гарцтай байхаар төлөвлөж, ТЭЗҮ-ийг нь боловсруулаад байгаа бөгөөд ингэснээр боомтын хүчин чадал 4-5 дахин нэмэгдэх юм.

Булган боомтыг Бямба, Ням гарагт ажиллуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188