• Өнөөдөр 2025-05-01

Нүүрсний биржийн туршилтын арилжаа амжилттай боллоо

2023-01-14,   302

     Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнгөрөгч онд нүүрсийг цахимаар арилжаалах журам болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлуулсан. Энэ оны эхнээс нүүрсийг биржээр арилжихаар төлөвлөж байсны дагуу энэ сарын 12-ны өдөр туршилтын арилжааг амжилттай явууллаа.
 
      Туршилтын арилжаагаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 12,800 тн баяжуулсан коксжих нүүрсийг Гашуун сухайт терминал дээрээс нийлүүлэх нөхцөлөөр тонн бүрийг 1,290 юань/тн буюу 187 $/тн үнээр борлуулсан байна.
 
      Нэг тонн нүүрсний үнэ арванхоёрдугаар сард 160 ам.доллар байсныг биржийн туршилтын арилжаагаар 27 ам.доллараар өсгөж арилжаалав. Ингэснээр АМНАТ, төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарах юм.
 
Туршилт амжилттай болсон тул биржийн арилжааг 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс албан ёсоор эхлүүлэхээр боллоо

Нүүрсний биржийн туршилтын арилжаа амжилттай боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188