• Өнөөдөр 2025-05-01

Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдав

2023-01-14,   235

     Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны арваннэгдүгээр тогтоолоор байгуулсан Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр Төрийн ордонд хуралдав.  
 
      Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир ахалж,  Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Ц.Идэрбат, Ц.Туваан, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ.
 
        Ажлын хэсгийн гурав дахь удаагийн  хуралдаанд мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим аж ахуйн нэгжүүдийн  удирдлага, төлөөлөл оролцож, мах бэлтгэл, нийлүүлэлтийг хангах, нөөц бүрдүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудаа хөндөн ярилцсаны зэрэгцээ салбарын яамны зүгээс эдгээр асуудалд баримталж байгаа бодлогыг тодруулж, цаашид авах арга хэмжээ, гарц шийдлийн талаар санал солилцсон юм.
 
        Мөн  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг махны экспортын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, “Нэг цонх”-ны бодлогын талаар танилцуулга хийж, хуралдаанд оролцогчдын асуултад хариулсан юм

Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188