• Өнөөдөр 2025-05-01

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах боломжтой боллоо

2023-01-14,   269

       Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өчигдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь иргэдэд даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг 1800-1363 лавлах утсаар өгч байна. Мөн 20 гаруй ЭМД-ын төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлж байна.
 
       Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хүрээнд өнгөрсөн онд даатгуулагч-иргэдийн хамгийн их авдаг эрэлттэй үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулсан. Тухайлбал иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас харах боломжтой болсон. Үүний үр дүнд 2022 онд нийтдээ давхардсан тоогоор 450 мянган даатгуулагч цахимаар шимтгэлийн мэдээллээ авсан байна. Мөн ЭМД-ын шимтгэлээ и.баримт аппликэйшнээр дамжуулан төлдөг болсон.
 
        Ингэснээр 2022 онд и-баримтаар 237 мянга гаруй иргэн ЭМД-ын шимтгэлээ төлж, Эрүүл мэндийн даатгалын санд 11.1 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүллээ. Он гарсаар 13 хоногт 19 мянган иргэн цахимаар ЭМД-ын шимтгэлээ төлж, нэг тэрбум гаруй төгрөгийг ЭМД-ын санд төвлөрүүллээ.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах боломжтой боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-14 14:54:32
    зочин: 2019 оноос өмнө ЭМД байнга төлж байсан Сангаас мөнгө авч байгаагүй Эрт илрүүлэлтийн үзлэгээр орох гэсэн 2019 оноос хойш нөхөн төл гэх юм Энэ оноос байнга төлж болохгүй юу.Хичнээн хүн нөхөн төлөх чадвартай байгаа бол. Естой нөгөө өршөөл гэдэг юмуу нэг удаа харж үзмээр байна.

Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188