• Өнөөдөр 2025-05-01

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСЛИЙН ЭХНИЙ ХОЁР ҮЕ ШАТТАЙ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

2023-01-14,   465

        Орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байр зэрэг 819 обьектын гаднах нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажлыг 2021 онд эхлүүлж дөрвөн үе шаттай хэрэгжүүлж байна. 
 
I, II ээлж: 
 
       16 аймаг, 92 сумын 307 сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийн ажлыг 26 аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүллээ. Барилга угсралтын ажлын хэрэгжилт 80 хувьтай, санхүүжилтийн гүйцэтгэл 66.2 хувьтай байна.
 
III ээлж: 
 
     15 аймгийн 113 суманд 280 сургууль, цэцэрлэг, дотуур байрын зураг төсөл боловсруулах ажлын гэрээг долоон аж ахуйн нэгжтэй байгуулсан.
 
IV ээлж: 
 
     Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 17 аймгийн 88 сумын 200 объектын жагсаалтыг холбогдох аймгуудын Засаг дарга болон Боловсрол, шинжлэх ухааны газруудаар нарийвчлан бодит судалгааг гаргуулан авч төлөвлөгөөнд тусгаж 2023-2024 оны хичээлийн жилд бүрэн хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
 
     Эрдэнэт ТӨҮГ-аас 2021, 2022 онд баталсан нийт 100 хүртэлх тэрбум төгрөгөөс 28.6 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч байгууллагад олгоод байна. Үлдэгдэл санахүүжилтийг 2023 онд үргэлжлүүлэн олгох асуудлыг засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСЛИЙН ЭХНИЙ ХОЁР ҮЕ ШАТТАЙ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-09 16:00:50
    Ганбаатар Үүрийнтуяа : Сайн байна уу Төв аймаг Баянхангай сумын цэцэрлэг хэддүгээр ээлжинд орох вэ төсөлд хамрагдсан юмаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188