• Өнөөдөр 2025-05-01

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллахаар тохиров

2023-01-14,   201

       Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон сайдын зөвлөх О.Одбаяр нар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Ричард Буанганийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд манай хоёр улс байгаль орчны хамгаалал, тэр дундаа тусгай хамгаалалттай бүс нутгийн менежментийг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэнд талархаад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг гардуулан өглөө.
 
         Цаашид тусгай хамгаалалттай бүс нутгийн менежментийг бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, хүлэмжийн хийн ялгарал, метан хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулахад хамтран ажиллахаар тохирлоо.
 
        Түүнчлэн харилцан жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор сурталчилгааг эрчимжүүлэх, тусгай хамгаалалттай бүс нутагт эко аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх талаар санал солилцов.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хамтран ажиллахаар тохиров
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188