• Өнөөдөр 2025-05-01

"Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр” семинар боллоо

2023-01-14,   258

        Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны эрхзүй, бодлогын орчин, байгууллагын бодлого төлөвлөлт, хэрэгжилт, хяналт шинжилгээ, үнэлгээнд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг тусгаж хэрэгжүүлэх арга зүй, аж ахуй нэгж, байгууллагуудын сайн туршлагыг аж ахуйн нэгж байгууллагуудын хүний нөөцийн ажилтнуудад танилцуулах зорилгоор Жендэрийн үндэсний хороо, МАОЭНХ-той хамтран семинар зохион байгууллаа.
 
        Семинарт оролцогчдод Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого (2022-2031)” -ыг Хөдөлмөрийн эдийн засагч, зөвлөх Т.Энхтуяа, “Хөдөлмөрийн тухай хуульд шинээр тусгагдсан жендэрийн тэгш байдлыг дэмжсэн зохицуулалтуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа сайн туршлагын судалгаа”-г Судалгаа зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” компанийн Судалгаа хөгжлийн газрын захирал Ч.Даваасүрэн нар танилцууллаа.
 
         Түүнчлэн салбарын болон аж ахуйн нэгж байгууллагын онцлог хэрэгцээнд нийцсэн жендэрийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэх талаар дасгал ажил хийж, Жендэрийн үндэсний шинжээч, зөвлөх, мэргэжилтнүүдтэй хамтран хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус семинарт 30 орчим компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл хамрагдлаа.

"Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр” семинар боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188