• Өнөөдөр 2025-05-01

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Б.Баттөрийг томиллоо

2023-01-14,   269

            Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Батбаатарын Баттөрийг томилж, “Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо” ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр батламжийг нь гардууллаа.
 
           Спортын наадмын элч төлөөлөгч нь салбарын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, авьяас чадвар, нийгэм дэх нөлөөлөл, байр суурь, харилцаа холбоон дээрээ суурилан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг гадаад, дотоодод сурталчлан таниулах үүрэгтэй юм.
 
           "Ангууч" нэрээр олонд танигдсан холимог тулааны тамирчин, боксын спортын мастер, таэквондоч Б.Баттөр нь Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн, санхүүч мэргэжилтэй. Тэрбээр зөвхөн спортын салбарт амжилт гаргаад зогсохгүй соёл, урлагийн талбарт өөрийгөө сорьж амжсан, авьяаслаг залуусын төлөөлөл билээ. “Ододтой бүжиглэе” шоуны шагнал болох 50 сая төгрөгийг тэрбээр НҮБ-ын Хүүхдийн Санд хандивласны дүнд “Өнөр бүл” төвд жюү жицүгийн бас нэгэн клуб байгуулагдсан нь өнөөдрийг хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын элч төлөөлөгчөөр Б.Баттөрийг томиллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188