"Чингис хаан" Үндэсний музей 2022 оны аравдугаар сарын 12-ноос албан ёсоор үүд хаалгаа нээж, олон нийтэд үйлчилж эхэлсэн билээ. Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар тус музейг нийт 58 мянга гаруй үзэгч үзсэний 35 мянга буюу 60 хувь нь сургуулийн насны хүүхдүүд байна. Үүнээс тусгай хэрэгцээт 110 үзэгч үзсэнээс боловсролын хөтөлбөрт долоон үзэгч хамрагдсан. Иргэдэд үйлчилж эхэлснээс хойш тус музей “Музейд суралцахуй” боловсролын цогц хөтөлбөр хэрэгжүүлжээ.
Монгол Улсад тэгш хамруулах боломжийг хангасан бүх нийтийн насан туршийн боловсролыг дэмжих тухай Тогтвортой хөгжлийн зорилго 4-д тусгаснаар “хүүхэд бүрийг чанартай боловсрол эзэмших эрхийг хангах” заалтын дагуу музейн боловсролын хөтөлбөрийг нас, сэтгэхүйн онцлогт тохируулан хэрэгжүүлж байна. “Чингис хаан” үндэсний музей нь хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсролыг олгох зорилгоор хүүхдийн болон насан туршийн боловсролын хоёр танхимаар үйлчилж, тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих хэрэгсэл, зориулалтын ширээ, сандлыг байршуулсан байна. Цаашид тусгай хэрэгцээт иргэдийн боловсролыг дэмжих олон улсын стандартад нийцсэн хэрэгслүүдийг бүрэн хангахаар төлөвлөсөн бөгөөд 2023 онд тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
| “Чингис хаан” музейг хоёр сарын хугацаанд 58 мянган үзэгч үзжээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |