Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байна. Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага бий. Өмнө буюу 2020 онд зөвхөн УНТЭ, УХТЭ, УГТЭ-үүдэд тус тусламж үйлчилгээг үзүүлдэг байсан бөгөөд иргэдийн хувьд хүлээгдэл ихтэй байсан тул төвлөрлийг сааруулах нэн шаардлага байв.
Энэ хүрээнд 2021 оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд зургаан аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ)-үүдэд судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж болох “ангиографийн аппарат” худалдан авахад зориулж 10,8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж чадсан нь зүрх судасны чиглэлийн тусламж, үйлчилгээг улс орон даяар хүртээмжтэй болгоход нэн чухал алхам болсон.
Хөрөнгө оруулалтаар Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудын БОЭТ-үүдэд тус бүр нь 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий Германы Siemens үйлдвэрийн Artis Zee маркийн орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулан Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, Тархины судасны оношилгоо, Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлж байна. байгаа ба нийт 250 орчим иргэд тусламж, үйлчилгээг аваад байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн АНГИОГРАФИЙН ҮНДЭСНИЙ БАГ байгуулагдаж орон нутгийн эмч, сувилагч, техникчдийг тус эмнэлгүүдийн ангиографийн тасагт урт, дунд, богино хугацааны сургалтад хамруулснаас гадна, Үндэсний баг орон нутагт ажлын байран дээрх сургалтуудыг системтэйгээр зохион байгуулж дадлгажуулж, хамтарсан ажилбаруудыг амжилттай хийсээр байна.
Зүрх, судасны өвчний хүндрэлийн үед 72 цагийн дотор ангиографийн оношилгоонд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд Улаанбаатар хотоос алслагдсан орон нутгийн иргэд өөрт хамгийн ойр БОЭТ-үүдээс цаг алдалгүй энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой болсон.
Өнөөдрийн байдлаар ангиографийн тусламж үйлчилгээг орон нутагтаа авсан иргэдийн тоо 240 гаруй байна. Өвөрхангай-27, Ховд-41, Хэнтий- 25, Дорнод 26 иргэнд тусламж үзүүллээ. Мөн УНТЭ-т төвлөрөн үзүүлдэг байсан урологийн тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулах зорилгоор 2022 онд Эрүүл мэндийн яамнаас бөөрний дурангийн мэс заслын тоног төхөөмөржийг худалдан авахад зориулж 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, дөрөвдүгээр сараас эхлэн 15 аймагт бөөрний дурангийн аппаратыг суурилууллаа.
Орон нутагт дээрх хөрөнгө оруулалт хийгдсэнээр шээдэг сүвний мэс засал, давсагны чулууны мэс засал, дурангаар хийгдэх давсагны хавдрын мэс засал, түрүү булчирхай, бөөр шээсний дээд замын бөглөрөл, жирэмсэн үеийн бөглөрлийн үед гуурс тавих зэрэг мэс заслыг орон нутагтаа хийдэг болсон. Мөн бөөр, давсагны чулууны улмаас бөглөрөл үүсч, идээ татсан буюу өвчин хүндэрсэн тохиолдолд орон нутагтаа гуурс тавиулж болдог болсон. Өмнө нь зөвхөн гуурс тавиулах гэж хотод ирдэг байсан бол одоо орон нутгийнхаа нэгдсэн эмнэлэгт гуурсаа тавиулаад эмчилгээний тактикийн дагуу сарын дараа лавлагаа шатлалын эмнэлгүүдээс мэс заслын тусламж, үйлчилгээг авах боломжтой болсон. Оношилгооны хувьд шээдэг сүв, түрүү булчирхай, давсагны оношилгоог хийж байна.
Бид эмч мэргэжилтнүүдээ бэлтгэхгүйгээр багаж тоног төхөөрөмжөөр хангах нь учир дутагдалтай. Тиймээс аймаг бүрийн ерөнхий мэс заслын эмч нар болон урологийн эмчийг мэс заслын сувилагчтай нь Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран нэг сарын сургалтыг УНТЭ-ийн урологи- андрологийн төв дээр зохион байгуулсан. Мөн УНТЭ-ийн эмч нар аймаг бүр дээр очиж шинээр суурилуулагдсан тоног төхөөрөмж дээр нь буюу ажлын байран дээр нь дадлагажуулж ажилласан. Мөн эмнэлгийн удирдлагууд болон холбоотой ажилладаг эмч нарт нь мэдлэг, ойлголт өгч ажилласан нь үр дүнгээ өгсөөр байна.
15 аймагт зургаан сарын хугацаанд 21 удаагийн томилолтоор бэлтгэсэн боловсон хүчнээр нийт 162 мэс заслыг хийсэн. Үүнээс гадна орон нутагт хуваарьт томилолтуудыг зохион байгуулж хоёр дахь удаагийн ажлын байран дээрх сургалтыг хийж эхлээд байна. Сургалтыг ийнхүү хоёр үе шаттай хийснээр орон нутагт урологийн оношилгоо, мэс засал бие даан хөгжих суурь тавигдлаа.
| Зургаан аймагт ангиографийн оношилгоо эмчилгээг суурилуулж, 15 аймагт бөөрний дурангийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг боллоо |
|
МИАТ компани түүхт 70 жилийн ойн баяр тэмдэглэв
2026-07-07 17:09:16
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
2026-07-07 16:40:34
Туул голд эндсэн хоёр хүүхдийн цогцсыг олжээ
2026-07-07 16:40:15
Вьетнамд алба хааж, тэтгэвэрт гарсан монгол морьд өчигдөр эх орондоо иржээ
2026-07-07 16:21:10
Сүхбаатар аймгийн уугуул Ай.Төмөр-Очир АУЗ цолоор шагнууллаа
2026-07-07 15:47:28
Пүрэв гарагт “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулна
2026-07-07 15:46:20
“Улаанбаатарын үдэш 2026” үдшийн цэнгүүнд ая дуугаа өргөн барих хамтлаг, дуучид
2026-07-07 15:13:14
16 настай охины хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлнэ
2026-07-07 14:43:42
Г.Эрхэмбаяр аварга гавьяат тамирчин цол хүртэв
2026-07-07 14:37:46
Дорноговь аймгийн баяр наадамд ААУ Сүхээхүүгийн Цэрэнхүүгийн Зээрд хязаалан түрүүллээ
2026-07-07 14:33:50
М.Нандин-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр шагнууллаа
2026-07-07 14:28:15
"МИАТ 70" шуудангийн марк хэвлэгдлээ
2026-07-07 14:14:19
ААУ Насантогтохын Эрдэнэтөгсийн Хүрэн морь Дорноговь аймгийн баяр наадамд түрүүллээ
2026-07-07 13:27:11
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |