• Өнөөдөр 2025-05-01

Самарт яваад сураггүй болсон 25 настай эрэгтэйг олжээ

2023-01-10,   1191

           Самарт яваад сураггүй болсон 25 настай эрэгтэйг олжээ. Тодруулбал, Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Асгат гэх газарт дөрвөн хүн самар түүж явснаас иргэн энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Булган сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн 25 настай У-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр 15:25 цагт Ихтамир сумын Хан-Өндөр багийн Их-Өлөнт гэдэг газарт төөрсөн явж байхад нь эсэн мэнд олж, Булган сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
 
 
 

Самарт яваад сураггүй болсон 25 настай эрэгтэйг олжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188