• Өнөөдөр 2025-05-01

Самар түүхээр явсан 25 настай эрэгтэй сураггүй алга болжээ

2023-01-09,   645

       Самар түүж байсан дөрвөн хүний нэг нь сураггүй алга болжээ. Тодруулбал, Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Асгат гэх газарт өчигдөр дөрвөн хүн самар түүж байснаас иргэн У-нь сураггүй болсон тухай дуудлага өнөөдөр Онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн иргэн  25 настай У-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.    

 


Самар түүхээр явсан 25 настай эрэгтэй сураггүй алга болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188