• Өнөөдөр 2025-05-01

Хөвсгөл нуурт автомашин цөмөрч, 49 настай иргэн амиа алджээ

2023-01-05,   394

       Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан гурван зорчигчтой “УАЗ-3303” загварын автомашин өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдрийн 19:30 цагийн орчим мөсөнд цөмөрч, нуурт живжээ. Энэ талаарх дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт Онцгой байдлын албан хаагчид хүлээн авсан байна. Автомашиныг Ренчинлхүмбэ сумын харьяат 52 настай эрэгтэй Э жолоодож явсан бөгөөд нуураас тухайн жолооч болон 16 настай зорчигч Т эсэн мэнд гарчээ. Харин 49 настай зорчигч Э нуурт живж, амиа алдсан байна.
 
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, нуурын эрэгнээс 32 метрийн зайд цөмөрсөн автомашинд осолдсон нэрвэгчдийг шумбалт хийж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.
 
Мөн дөрвөн метрийн өргөнтэй найман метрийн урттай мөсийг гудамлаж, усанд живсэн автомашиныг таван метрийн гүнээс татан гаргасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Хөвсгөл нуурт автомашин цөмөрч, 49 настай иргэн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188