• Өнөөдөр 2025-05-01

Г.ОТГОНТАМИР: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг 10 сая төгрөгөөр торгохгүй

2023-01-03,   476

     Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг 10 сая төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэнэ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, хошууч Г.Отгонтамираас тодрууллаа. Тэрбээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ороогүй. Тиймээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг 10 сая төгрөгөөр торгоно гэдэг худал мэдээлэл. Иргэдийн цахим хуудастаа нийтэлсэн санал, сэтгэгдэл иргэдийг төөрөгдөлд оруулж байна. Замын хөдөлгөөний тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулахаар Хууль зүйн яаманд хүргүүлчихсэн байгаа” гэв.


Г.ОТГОНТАМИР: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг 10 сая төгрөгөөр торгохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-03 11:51:54
    З: Сайн торго, 10 сая ч багадна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188