• Өнөөдөр 2025-05-02

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хууль, журмын хэрэгжилтэд тандалт судалгаа хийжээ

2022-12-31,   400

      Татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хууль, журмын хэрэгжилтэд тандалт судалгаа хийв. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны арванхоёрдугаар сарын 19-23-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг тогтоох чиглэлээр “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”, “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын ёс зүйн дүрэм”, Байгаль хамгаалах, нөхөн сэргээх тусгай сангийн үйл ажиллагаанд хамаарах хууль тогтоомж, татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хууль, журмын хэрэгжилтэд болон нөхцөл байдлын тандалт судалгааг хийв.
 
     Өнгөрсөн долоо хоногт авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах гурван удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 110 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.
 
    www.khutulbur.iaac.mn цахим дэд санд 27 төрийн байгууллагын 2022 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, жилийн эцсийн тайланг оруулж, баталгаажуулав.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой хууль, журмын хэрэгжилтэд тандалт судалгаа хийжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188