• Өнөөдөр 2025-05-02

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн мэдээгүйжүүлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч Хөвсгөл аймагт ажиллалаа

2022-12-31,   382

          Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан зорилт, Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/344 тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор тус эмнэлэг өөрийн хамтын ажиллагаатай орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад эмч, мэргэжилтнийг сэлгэн ажиллуулах, ажлын байранд нь чадавхижуулах, төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллалаа.
 
           Тус эмнэлэг энэ үйл ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн эмчийг арваннэгдүгээр сарын 14-өөс арванхоёрдугаар сарын 14-ны өдрүүдэд орон нутгийн эмнэлэгт сэлгэн ажиллууллаа.
Дээрх мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Хөвсгөл аймагт сэлгэн ажиллах томилолтын хугацаандаа нийт 78  иргэнд мэдээгүйжүүлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсний 13 нь хүүхдийн, 15 нь эх барих эмэгтэйчүүдийн, 20 нь гэмтлийн мэс заслын, 30 нь ерөнхий мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг хийсэн.
      Мөн долоон иргэнд эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлж, алслагдсан хоёр суманд алсын дуудлаганд дуудагдаж, эх барихийн мэдээгүйжүүлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэний зэрэгцээ орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийж, эрүүл мэндтэй холбоотой тулгамдсан асуудлыг газар дээр нь хамтран шийдвэрлэж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхижуулах, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, дэмжлэгт удирдлагаар хангах үйл ажиллагааг хэрэгжүүлээд ирлээ.

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн мэдээгүйжүүлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч Хөвсгөл аймагт ажиллалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188