• Өнөөдөр 2025-05-02

"Болор цом"-ын эзэн, яруу найрагч М.Амархүү "Нацагдорж" шагнал хүртлээ

2022-12-28,   687

                    2019 онд Багануур дүүрэгт дүүрэгт зохиосон “Болор цом 37” наадмаас хойш оны шилдэг шүлэг туурвиж,  болор цом өргөсөн яруу найрагчийг Багануур дүүрэг их зохиолч Д.Нацагдоржийн дүр бүхий дурсгалын цомоор мялаадаг уламжлал тогтсон юм.
 
      2022 оны арванхоёрдугаар сарын 26-нд Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Болор цом 40” наадмын тэргүүн найрагч М.Амархүүд “Нацагдорж” дурсгалын цомыг гардууллаа. Дурсгалын цом гардуулах ёслолд МЗЭ-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан, МЗЭ-ийн Багануур дүүрэг дэх салбарын тэргүүн, тус дүүргийн Соёлын ордны дарга, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Даваасүрэн, Багануур дүүргийн ЗДТГ-ын дарга П.Баттүшиг,  “Болор цом”-ын эзэн, түүхийн ухааны доктор, яруу найрагч Д.Болдхуяг, Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Я.Отгонбаяр, яруу найрагч А.Түмэнбаяр нар байлцав.
 
        “Нацагдорж” дурсгалын цом гардуулах ёслолын өмнө МЗЭ-ийн гүйцэтгэх захирал О.Энхжавхлан, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар цаашид хамтран ажиллах талаар ярилцаж, 2023 онд ЕБС-ийн сурагчдын дунд эссэ бичлэгийн үндэсний уралдааныг зохион байгуулахаар тогтлоо гэж Монголын зохиолчдын эвлэлээс мэдээллээ.

"Болор цом"-ын эзэн, яруу найрагч М.Амархүү "Нацагдорж" шагнал хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188