Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Оросын холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Искандер Кубарович Азизовын үүрэгт ажил дуусгавар болон, нутаг буцаж байгаатай холбогдуулан 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ноён И.К.Азизовыг 2013 оноос хойш Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалахын салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлж ирсэн явдалд талархал илэрхийллээ. Мөн “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын холбооны улс хоорондын гэрээ”-г 2019 онд байгуулахад түүний оролцоо чухал байсан хэмээн цохон тэмдэглэв.
Ноён И.К.Азизов нь Монгол-Оросын харилцаанд батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг гол цөм бөгөөд хоёр улсын цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаа хэмээн онцолсон юм.
Уулзалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр улс хоорондын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж ноён И.К.Азизовыг “Цэргийн хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнаж түүний цаашдын ажилд амжилтын дээдийг хүсэн ерөөлөө
| ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг нутаг буцаж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |